Метагийн талаар мэдэх 5 ёстой зүйлс

2022-03-22

Мета нэр нь Грек хэлнээс орчуулбал beyond буюу "чанад" "хязгаараас давсан" зэрэг утгыг илэрхийлж байгаа юм. 1. Метаверс нь технологийн дараагийн хувьсгал мөн үү? Метаверсын зорилго юу вэ? Метаверсыг технологийн дараагийн хувьсал хэмээн харж байгаа хүмүүс олон байна. Метаверс бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн оролцоотой бүтэж буй хамтын төсөл юм. Метагаар дамжуулан хүн бүр виртуал орчинд нийгэмших, суралцах, хамтран ажиллах, тоглох боломж нээлттэй хэвээр байна. Харин ч бүр ахисан түвшинд гарах төлөвтэй байна. Facebook, Instagram, Whatsapp зэрэг компанийн доторх платформууд өөрчлөгдөхгүй. 2. Метаверс бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Фэйсбүүк эртнээс л метаверсийн талаар ярьж, сонирхож эхэлсэн. Метаверс нь технологийн дэвшилтийг ашиглан виртуал орчны бодит байдлыг нэмэгдүүлэх шинэ үе шат юм. Хуучн

аар Фэйсбүүк буюу одоогийн Мета нь ирээдүйд мета ертөнцийн нийгмийн бүрэн чадавхийг хэрэгжүүлэхэд туслах алхмуудыг хийж эхлээд байна. Тухайлбал, Horizon Home. 3. Horizon home гэж юу вэ? Мета нь Horizon Home хэмээх шинэ технологийг танилцуулснаар метаверс бидний амьдралд бодитоор орших боломж дүүрэн байгааг харуулж байна. Horizon Home нь Quest чихэвч зүүхэд хамгийн түрүүнд нүдэнд харагдах виртуал ертөнц юм. . Тун удахгүй та найзуудаа Horizon Home-д урьж, хамтдаа цагийг өнгөрөөж, видео үзэж, тоглоом тоглох боломжтой болно. Horizon Home бол энгийнээр хүмүүст мета хэлбэрээр бие биетэйгээ харилцахад тулах нийгмийн платформ гэхэд болно . NBA-гийн тоглолтууд 11-р сарын эхээр гарах ба энэ үеэр хүмүүс Horizon Venues ашиглаж болох ба одоогоор бета хувилбартаа байгаа юм байна. 4. Мета мессенжер ямар байх бол? Хүмүүс хоорондоо ярих боломжтой байхад яагаад бичдэг вэ? Энэ оны сүүлээр Метагийнхан Messenger-ийн аудио дуудлагыг VR-д оруулах юм байна. Ингэснээр та Мета Messenger-г идэвхжүүлсэн дурын платформоос найзуудтайгаа аудио дуудлага хийх боломжтой бөгөөд эцэст нь хамтдаа цагийг өнгөрөөх эсвэл виртуалаар очих газруудаар аялах боломжтой болох юм байна. 5. Өөр ямар өөрчлөлтүүд гарах бол? Мета нь онлайнаар тоглоом тоглох болон виртуал орчинд фитнес хийхэд илүү олон нэмэлтүүдийг санал болгож байгаа ба ирээдүйн ажиллах хэв маягийг ч шинэчлэхээр зорьж байгаа юм байна. Түүний нэг илрэл нь 2023 онд лаунч хийхээр бэлтгэж буй Quest for Business аль хэдийн тестээ хийгээд эхэллээ. Quest for Business нь Quest 2 чихэвчийн тусламжтайгаар ажлын платформ руу нэвтэрч орох бөгөөд дансны удирдлага, IDP болон SSO интеграцчлал, гуравдагч этгээдийн гар утасны төхөөрөмжийн удирдлага гэх мэт бизнесүүдэд шаардлагатай тусгай платформ функцүүдэд хандах боломжийг олгоно. Мөн Presence платформ нь хиймэл оюун ухааны чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ нь хөгжүүлэгчдэд виртуал контентыг хэрэглэгчийн физик ертөнцтэй уялдуулах илүү бодит боломжийг олгох юм байна. Дээрхээс гадна Project Cambria, Spark AR зэрэг төслүүд Метагийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд AR, VR контентуудын тусламжтайгаар боловсрол олгох, суралцах зарчим ч мөн өөрчлөгдөх хандлагатай байна. Ухаалаг нүдний шилээр зураг дарж, шэйр хийж, сонсож, ярих нь эхнээсээ хэрэглэгчдэд нээлттэй болсон. Rayban нүдний шилний брэнд эдгээрийг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Үүнийг ч мөн Мета цаашид дэмжиж дэлгэрүүлж ажиллах төлөвтэй байна.

Нийтлэсэн: Indra Institute

2018 - 2021 © Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Сошиал хуудас