Come as a Student, Leave as a Leader

2021-09-28

Мэдээлэл технологийн эрин зуунд бүх зүйл IT салбартай холбоотой болж энэ салбарыг сонирхох болсон хүмүүс олширч, эрэлттэй мэргэжлүүдийн тоонд зүй ёсоор орсон билээ. Бид энэ салбарын түүчээ болж, чанартай цэгцтэй мэдлэг олгохоор анх БНЭУ-н Aimjoro tech solution LLC, WEGITI- Global international technology institute, Банглорын их сургуультай хамтын ажиллагааны гэрээг 2018 оны 11 сарын 18-нд үзэглэж, монголдоо энэтхэгийн олон улсын хичээлийн хөтөлбөрөөр олон улсын мэргэжлийн зэрэг олгох салбар сургуулийг байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа мэдээлэл технологийн салбарт амжилтаараа төгсөгчдөөрөө түүчээ болсон шилдэг мэдээлэл технологийн сургууль болох зорилготой хамт олон билээ. Манай сургууль нь сургалтын шинэлэг арга барил бүхий Программ хангамж+англи хэл+ маркетинг менежементийн /1.6 жил,

2000$/ График дизайн+англи хэл+ маркетинг менежементийн /1.6 жил, 2000$/ UI/UX designer бэлтгэх 6 сарын /1000$/ хөтөлбөрийг боловсруулан сургалтаа явуулдаг билээ. Сургалтын үйл явцыг хянах бүрэн боломжтой тусгай Амжилт 2.0 ERP систем бүхий сургалтын цогц платформыг өөрийн багш төгсөгчдөөр багаа бүрдүүлэн Монголдоо анх удаа, монгол программистуудаар бүтээсэн системийг сургалтдаа ашигладаг, үнэлгээний шударга системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тус системээр сургуулийн дотоод мэдээллээ солилцохоос гадна, эцэг эх асран хамгаалагчдад зориулсан тусгай бүртгэлтэй, цаг хугацаа орон зайг үл харгалзан онлайнаар хаанаас ч хичээлээ үзэх боломжтой юм. -100% практикт суурилсан сургалтын хөтөлбөр анги танхимтай -100% гадаадын болон дотоодын 60 гаруй байгууллагад ажилд уригдах -Цалинтай оюутан хөтөлбөрт хамрагдах -Indra sandbox хөрөнгө оруулалт татах -олон улсын болон дотоодын Тэтгэлэгт хамрагдах -code camp, nature design хөтөлбөртэй Indra Camp-д вакум сургалтад хамрагдах - Суралцагчдынхаа амарч, тоглох, “эморох” хичээлээ давтах тухтай орчныг бүрдүүлэн Co-working space хэсгийг тусгайлан тохижуулсан. - Амжилттай төгссөн оюутнуудаа дотоодын шилдэг компаниудад зуучилж өгч салбартаа IT болон график дизайны мэргэшсэн мэргэжилтний хүний нөөцийг бүрдүүлдэг. Манай сургууль нь программ хангамжийн онлайн, танхим хосолсон сургалтаараа дамжуулан мэдээлэл технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч Энэтхэгийн олон улсын хөтөлбөрөөр эрчимжүүлсэн 1.6 жилийн хугацаанд таныг олон улсад үнэлэгдэхүйц мэргэжилтэн болгох зорилготой маш шаргуу хичээн ажиллаж байна. Цаашлаад эх орондоо төдийгүй дэлхийд өрсөлдөх чадвартай, эрэлт өндөртэй мэргэжилтнүүд болгон бэлтгэж төгсгөхийг гол чигээ болгон ажиллаж байна. Амжилттай төгсөгчид бол бидний нэрийн хуудас юм. Та манайд суралцах чин хүсэл тэмүүлэлээ өвөртөлж ирээд бүхнийг эхнээс нь бүрэн заалгаж, олон улсын мэдлэгтэй нэгэн болох боломжтой. Бидний уриа: Come as a Student, Leave as a Leader Алсын хараа Олон улсад үнэлэгдэхүйц чадварлаг программистуудыг эх орондоо бэлтгэн, ирээдүйн IT салбарын хөгжлийг бүтээлцэх жишиг сургууль болно. Эрхэм зорилго Бидний зорилго мэдээлэл технологийн салбарт хувьсгал хийхийг эрмэлзлэгч нэгнийг бүтээх юм. Зорилт - Программ хангамжийн салбарт чадварлаг мэргэжилтнүүд бэлтгэн, хүний нөөцийг гол бүрдүүлэгч болох. - Элсэгч бүрийг амжилттай төгсгөн ажлын байранд бүрэн зуучлах. - Оюутан бүрт мэдлэг боловсролыг бүрэн эзэмшүүлэхийн төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлэх. - Хөрвөх чадвартай, чадварлаг, тогтовортой ажлын байртай, ажилчид төвтэй байгууллага байна. Үнэт зүйлс Ажилчид бол Амжилтанд хөтлөх хөдөлгүүр Сургалтын хөтөлбөр бол Амжилтанд хүргэх зам Оюутан бол Амжилтаа түгээх нэрийн хуудас Алдар нэр бол Амжилтанд хүрсэний баталгаа юм. Сургалтын алба: 8025-6060 /7 хоногийн 24 цаг нээлттэй/. Бид тантай холбогдохдоо таатай байх болно. Хаяг: Хан-уул дүүрэг, 20-р хороо BSB MEGA MALL-н урд, #Amjilt_Learn_Space байрлаж байна. WELCOME_TO_INDRA_TEAM

Нийтлэсэн: Indra Institute

2018 - 2021 © Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Сошиал хуудас