Их, дээд сургуулиуд 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирал дахь цахим сургалтын талаар багш, оюутнуудаасаа судалгаа авч дотоодын үнэлгээ хийж БШУЯ-нд ирүүлсэн байна. Оюутнуудын цахим сургалтын талаарх сэтгэл ханамжийн судалгааг нэгтгэн үзэхэд:

 

  • төрийн өмчин сургуулийн оюутнуудын 85 хувь,
  • төрийн бус өмчийн сургуулийн оюутнуудын 78 хувь,
  • гадаадын салбар сургуулийн оюутнуудын 84 хувь буюу дундаж дүнгээр 82 хувь нь сэтгэл ханамжтай гэсэн үнэлгээ өгсөн байна.

Их, дээд сургуулийн дотооддоо хийсэн үнэлгээний нэгтгэлийг авч үзвэл цахим сургалтад оюутнуудын 75.0-96.5 хувь нь хамрагдаж байна. Мөн дээрх судалгаагаар цахим платформд хандах дундаж хугацаа профессор багшийн хувьд 1.19-4.6 цаг, оюутны хувьд 1.12-4.53 цаг байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд хичээл, сургалтаа цахимаар зохион байгуулж буй. Цахим хичээлийг сургууль бүр янз бүрийн технологийн шийдлийг ашиглан зохион байгуулдаг.

Тухайлбал,

  • МУИС өөрсдийн хөгжүүлсэн СиСи,
  • ШУТИС LMS пламтформыг ашиглаж байгаа бол ихэнх сургуулиуд Фэйсбүүк, Google Classroom, Google meet, Microsoft Teams, White board зэрэг платформ ашиглаж байна.

Эх сурвалж: БШУЯ

singlepost-ic By admin Category: БЛОГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *