Энэтхэгийн их сургуулийн хоёр дахь удаагийн “Энэтхэгийн соёлын өдөр” нээлттэй арга хэмжээ халдвар хамгааллын дэглэмийн дагуу богино цаг хугацаанд маш амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн хүрээнд идэвхитэй оролцож, өөрийн оюундаа хөрөнгө оруулалт хийхээр ирсэн нийт оюутан залуус, эцэг эх, шинэ элсэгч нартаа баярлалаа

Ж.МИШЭЭЛ

Монгол дахь “Энэтхэгийн их сургууль” зуны элсэлтийнхээ хүрээнд “Энэтхэг соёлын өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг зургаадугаар сарын 20-нд зохион байгууллаа. Үйл ажиллагааны эхэнд их сургуулийн болон мэргэжлийн танилцуулах илтгэлийг хүргэсэн юм. “Энэтхэгийн их сургууль” нь график дизайн, программ хангамжийн чиглэрээр БНЭУ-ийн хичээлийн хөтөлбөрт суурилан сургалт явуулдаг монгол дахь анхны сургууль юм. Энэтхэг улсыг сонгож хамтарсан шалтгааныг программ хангамжийн багш Г.Эрдэнэтөгс “Дээр үед сайн зэр зэвсэгтэй оронг хүчирхэг гэж үздэг байсан бол одоо программ хангамжийг хэн сайн эзэмшиж, ашиглаж, аль улс чадварлаг хүний нөөц бэлтгэж байна тэр хамгийн хүчирхэг гэгдэх болжээ. Бид дэлгүүрийн кассанд бичүүлэх, АТМ-с мөнгө авахдаа, таксинд суухдаа хүртэл программ хангамжийг ашиглаж байна. Дэлхийн томоохон компани Google, Microsoft-ийн тэргүүлэгч нар болон Nasa-ийн ажилчдын 58% нь Энэтхэг хүмүүс байдаг нь энэ чиглэлээр энэтхэгийн их сургуулийн ямар хүчирхэг гэдгийг харуулж байна.” гэсэн юм. “Энэтхэгийн их сургууль” дэлхийн мэдээлэл технологийн төв гэгддэг Банглор хотын их сургуулийн хөтөлбөрөөр монголдоо сурч, олон улсын дипломтой төгсөх боломжийг олгож байгаа нь онцлог. Бусад их сургуультай харьцуулахад ерөнхий эрдмийн хичээл үздэггүй, онол бус практикт тулгуурлан хичээлээ заадаг ба суралцах хугацаа нь 1,5 жил байдаг. Мөн төгсөөд 100% ажлын байраар хангагддаг нь давуу тал гэж сургалтын албаны дарга Ж.Эрдэнчимэг ярьлаа. Тэрээр “Бидний мэдэх “Мора”, “Зуузуугийн найзууд” бүтээлийн аниматорууд нь манай сургуулийн багш, оюутнууд байдаг. Шинэ элсэгчид маань ч эдгээр уран бүтээлчдийн нэг болох боломжтой.” гэсэн юм. “Энэтхэгийн их сургууль” нь англи хэлийг анхан шатаас бизнесийн буюу программ хангамж, график дизайны мэргэжлийн хэллэг хүртэл заадаг ажээ.

Хүмүүсийн дунд техник технологитой харьцдаг мэргэжлийн хүн харилцааны чадвар сул, бүрэг байдаг гэсэн ойлголт бий. Харин “Энэтхэгийн их сургууль” энэ асуудалд анхаарч оюутнуудаа нээлттэй, хувийн зохион байгуулалт сайтай болгохоор маркетинг, менежментийн хичээлийг нэмэлтээр оруулдаг байна.

Соёлын өдөрлөгт зориулан сургуулийн ажилтнууд энэтхэг үндэсний хувцсаар гоёсон байлаа. Мөн энэтхэг хөгжмөөр мэндчилгээ дэвшүүлж, энэтхэг хоолоор зочдоо дайлсан юм. Соёлын өдөрлөгт ирсэн бүх хүнд сургалтын 5%-ийн хөнгөлөлтийн эрх өгсөн ба дөрлөгийн хаалтын үйл ажиллагааны дараа шинэ элсэлтийн бүртгэлээ зохион байгуулав. “Энэтхэгийн их сургууль” мэдээллийн технологийг сонирхож буй 13-аас дээш насны бүх хүнд нээлттэй ба элсэхэд ямар нэг шалгалт авдаггүй гэлээ.

асуулт хариултын тэмцээний ялагчид

.

 

Эх сурвалж: www.polit.mn

singlepost-ic By admin Category: БЛОГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *