Өнгөрөгч амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд Энэтхэгийн их сургуулийн “Нээлттэй өдөрлөг” боллоо. Өдөрлөгийн үеэр “Энэтхэгийн Их Сургууль”-ийн захирал Ж.Шижир нээлтийн  үйл ажиллагааны нээж, сургуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулах илтгэл тавьж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах тухай мэдээлэл өглөө. Мөн өдөрлөгт оролцогсдод  “Эхлэл” компанийн захирал Ч.Батзаяа “Эрэлттэй мэргэжлийг хэрхэн зөв сонгох вэ” илтгэл,   “Comedy lab”-ын захирал Д.Амартүвшин “Эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх нь” сэдвээр сонирхолтой лекц тавьсан юм. Өдөрлөг асуулт хариултын тэмцээнээр үргэлжилж, багш ажилчидтай чөлөөт уулзалт хийх, бүртгэл мэдээлэл өгөх арга хэмжээгээр өндөрлөлөө.

 

singlepost-ic By admin Category: БЛОГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *