4-р сарын 1-нд Гүүглийн и-мэйл үйлчилгээ болох Gmail 15 нас хүрсэн бөгөөд үүнтэйгээ холбогдуулан хэд, хэдэн нэмэлтийг албан ёсны блогоороо дамжуулан зарлажээ.

ИЛҮҮ УХААЛАГ ТУСЛАХ

Smart Compose нэртэй хэрэглэгчийн и-мэйл бичих хурдыг нэмэгдүүлэх зорилго бүхий хиймэл оюун ухаан хамгийн анх 2018 оны 5-р сард хэрэглэгчдийн хүртээл болж байсан билээ. Энгийнээр бол хэрэглэгчийг и-мэйл бичиж байх явцад уг хиймэл оюун ухаан ажиллан дараагийн үг, өгүүлбэрийг нь санал болгодог гэсэн үг юм.

Харин шинэчлэгдсэн Smart Compose нь хэрэглэгч бүрийн бичгийн хэв маягийг сурах чадвартай болсон аж. Түүнчлэн и-мэйл дээр бичсэн утга санаан дээр тулгуурлан гарчиг санал болгох чадвартай болжээ.

Smart Compose-ын тусламжтайгаар Gmail-ын хэрэглэгчид долоо хоног бүр 1 тэрбум гаруй тэмдэгт бичих цагийг хэмнэдэг байна.

Smart Compose-ыг одоогоор зөвхөн вебээс ашиглах боломжтой байгаа бөгөөд тун удахгүй Android болон iOS үйлдлийн системтэй утаснуудаас ашиглах боломжтой болох аж.

И-МЭЙЛ ЯВУУЛАХ ЦАГАА СОНГОХ БОЛОМЖ

Дараагийн нэг шинэчлэлт нь и-мэйл явуулах цагаа сонгож болдог нэмэлт юм. Хэрэглэгч Send товчны хажууд байх сумыг дарснаар бичсэн и-мэйлээ хэзээ явуулахыг нь тааруулж болох юм байна.

МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ-ийн ангидаа элсэлт авч байна

БҮРТГЭЛ

Шинээр элссэн оюутны бүртгэл 2019 оны 08-р сарын 26-ны өдөр хүртэл явагдана. Хичээл 09-р сарын 2-нд эхэлнэ.
Бүртгүүлэхдээ дараах материалыг авчирна. Үүнд:

  1. Сурагчийн хувийн хэрэг
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Оюутны өөрийн иргэний үнэмлэх
  4. Цээж зураг 2 хувь

Бүртгүүлэх үйл ажиллагааны дараалал:

  1. Сургалтын албанаас оюутны код авна.
  2. Сургалтын төлбөрийн 3000 ам.доллараас урьдчилж 1000 ам.долларыг төлнө.
  3. Сургалтын албанд бүртгүүлж суралцах гэрээ байгуулна.

Төлбөр төлөхдөө анхаарах зүйлс:

  • ХаанБанкны 5111506185 /төг.данс/,5111506196 /usd.данс/ тоот дансанд төлнө.
  • Төлбөр хүлээн авагч байгууллагын нэр: “Индра боловсрол төв”
singlepost-ic By admin Category: БЛОГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *