Хүссэн юмаа хийх гэхээр таны нас хөгшдөөд байна уу? Өөрөөр хэлбэл таны насны тоо таныг амжилтаас хойш нь татаад байна уу? Амжилтанд хүрч чадах олон сайхан чадвартай хүмүүсийг энэхүү “би хөгширчихлөө” гэдэг бодол амжилтаас хойш нь татаж байдаг гэдгийг мэдэх үү?

Хэрвээ та хөгширчихлөө гэдэг бодлоосоо болоод нэг газраа гацчихаад байгаа бол энэхүү бичлэг тус болно гэж бодож байна. Би хөгшдөөд байна гэдэг нь хүмүүсийн тавьдаг нэгэн түгээмэл том шалтгуудын нэг гэж би боддог.

Жишээлбэл: Moses эмгэн анх 75 настайгаасаа эхэлж уран зураг зурж эхэлсэн ба улмаар маш том амжилтанд хүрсэн. Sylvester Stallone гэхэд 30 нас гарчихсан байхдаа хагас боловсруулсан бүтээгдэхүүний дэлгүүрт ажиллаж, түүнийхээ хажуугаар өөрийн нэрд гарсан “Роки” киногоо бичиж ОД болж байсан. Алдарт тогооч Julia Child гэхэд 40 настай байхдаа хоол хийхийг сайн мэддэггүй байсан. Тэгэхэд хоол хийхийг сураад, 50 настайдаа анхныхаа шоу-г хийж байсан. Andrea Bocelli хуульчийн мэргэжлээ дуурийн дуучингаар солих үед 34 настай байсан. Зарим мэргэжилтэнгүүд хүртэл түүний насыг оройтчихжээ гэдгийг түүнд хэлж байсан. Гэх мэтчилэн зөндөө олон нэрд гарсан мөн нэрд гараагүй ч гэсэн тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн бодит хүмүүсийг дурдаж болохоор байна.

Мөрөөдлөө биелүүлэхэд оройтно гэж хэзээ ч байхгүй! Та 30, 40, 50, 60, бүр 75-тай байна уу хамаагүй танд амжилтанд хүрэх бүрэн боломж бий! Хэрвээ таныг таны нас хойш татаад байвал доорх асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

1. Та 10 жилийн дараагаар өнөөдөр хийж болох байсан зүйлийг хийгээгүйдээ харамсах уу? Хэрвээ таны хариулт “тийм” гэвэл хийх юмаа өнөөдөр хийж эхэл.

2. Хэрвээ та өнөөдөр 30 настай гэж бодоход танд үр бүтээлтэй өнгөрөөх хэдэн жил үлдэж байна вэ? гэдэг тооцоог гаргах. Жишээ нь: Хэрвээ таны үр бүтээлтэй насны цаад талыг багаар бодоод 70 гэж үзэхэд, танд 40 жил үлджээ гэсэн үг. Хэрвээ таныг 50 настай гэж бодоход танд 20 жил үлдсэн байх

ДАРААХ АНГИУДАД ШИНЭ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

ПРОГРАММ ХАНГАМЖ

МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ

ГРАФИК ДИЗАЙН

БҮРТГЭЛ

Шинээр элссэн оюутны бүртгэл 2019 оны 08-р сарын 26-ны өдөр хүртэл явагдана. Хичээл 09-р сарын 2-нд эхэлнэ.
Бүртгүүлэхдээ дараах материалыг авчирна. Үүнд:

  1. Сурагчийн хувийн хэрэг
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Оюутны өөрийн иргэний үнэмлэх
  4. Цээж зураг 2 хувь

Бүртгүүлэх үйл ажиллагааны дараалал:

  1. Сургалтын албанаас оюутны код авна.
  2. Сургалтын төлбөрийн 3000 ам.доллараас урьдчилж 1000 ам.долларыг төлнө.
  3. Сургалтын албанд бүртгүүлж суралцах гэрээ байгуулна.

Төлбөр төлөхдөө анхаарах зүйлс:

  • ХаанБанкны 5111506185 /төг.данс/,5111506196 /usd.данс/ тоот дансанд төлнө.
  • Төлбөр хүлээн авагч байгууллагын нэр: “Индра боловсрол төв”
singlepost-ic By admin Category: БЛОГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *