Энэ удаагийнхаа нийтлэлээр Англи хэлний үндсэн 4 чадварын нэг болох сонсох чадвараа сайжруулахад тань туслах гар утасны апп-уудыг танилцуулж хэлний чадварт тань бага ч болов тус дэм болохыг хүссэн байгаа.

British Council-аас санал болгож буй энэхүү апп нь таны сонсох чадварыг сайжруулахад туслах олон төрлийн сэдэвтэй харилцан яриануудаас бүрдсэн бөгөөд өдөр болгон өөр өөр сэдвийн дагуух олон хүмүүсийн харилцан яриаг нэмж танд маш том оюуны хөрөнгө оруулах болно. Сонсож байх явцдаа бяцхан тест бөглөж өөрийгөө сорих боломжтой ба олон төрөлх Англи хэлтэй хүмүүсийн дуудлага, ярианы өнгө зэргийг сонсож сонсох чадвараа улам ахиулаарай.

Энэхүү апп нь Англи хэл дээрх мэдээнүүдийг багцалж өгснөөрөө давуу талтай. Мэдээнүүдээ өдөр болгон шинэчилдэг учир хэрэгтэй мэдээллүүддээ олж авангаа Англи хэлний чадвараа давхар сайжруулаад байх боломжтой. Сонсох дасгал болгон текст хэлбэрээрээ давхар байх учир дуудлагыг нь мэдэхгүй үг гарч ирвэл хараад байх боломжтой ба хэрвээ хүсвэл өөрийн таалагдсан дасгалуудыг утсан дээрээ татаж болдгоороо онцлогтой.

Өөрийн түвшиндээ таарсан маш олон харилцан яриануудыг сонсонгоо шалгалт өгч өөрийгөө сорин түвшинээ ахиулаад байх боломжтой энэхүү апп-ийг хэрэглээд үзээрэй гэж зөвлөх байна. Мэдээж үгийн сан тань сайн байвал сонсох чадвар чинь төдий чинээгээр хурдтай сайжрих учир энэ апп таны үгийн санд зориулж flashcard-уудыг өөртөө багтааж өгснөөрөө онцлогтой.

Сонирхолтой, танин мэдэхүйн бичлэг үзэн сонсох чадвараа сайжруулахыг хүсвэл British Council-аас санал болгосон энэхүү апп-ийг хэрэглээд үзээрэй. Бичлэг болгон нь текст хэлбэрээр байх ба нэр томьёонуудын тайлбар, толь, таныг шалгах танин мэдэхүйн асуултууд мөн бичлэгээ удаашруулж болох сонголт гээд олон хэрэгтэй зүйлсийг дотроо багтаасан нь бусад апп-уудаас ялгарах том онцлог юм. Энэ төрлийн апп-ууд дундаа маш их нэр хүндтэй сайн апп тул хэрэглээд үзэхэд илүүдэхгүй.

Мөн л олон төрлийн сонсох дасгалуудаас бүрдсэн энэхүү тухайн бичлэгэн дээрх түлхүүр үгсийг үгсийг тайлбарласан vocabulary цэстэйгээрээ бусдаасаа ялгаатай.

Манай санал болгосон энэхүү апп-уудыг хэрэглэж үзээд өөрт тохирсон апп-аа өдөр тутамдаа ашиглаж Англи хэлнийхээ “сонсох” чадвараа улам сайжруулахыг хүсье!

Эх сурвалж: Goodyouths.com

МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ-ийн ангидаа элсэлт авч байна

БҮРТГЭЛ

Шинээр элссэн оюутны бүртгэл 2019 оны 08-р сарын 26-ны өдөр хүртэл явагдана. Хичээл 09-р сарын 2-нд эхэлнэ.
Бүртгүүлэхдээ дараах материалыг авчирна. Үүнд:

  1. Сурагчийн хувийн хэрэг
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Оюутны өөрийн иргэний үнэмлэх
  4. Цээж зураг 2 хувь

Бүртгүүлэх үйл ажиллагааны дараалал:

  1. Сургалтын албанаас оюутны код авна.
  2. Сургалтын төлбөрийн 3000 ам.доллараас урьдчилж 1000 ам.долларыг төлнө.
  3. Сургалтын албанд бүртгүүлж суралцах гэрээ байгуулна.

Төлбөр төлөхдөө анхаарах зүйлс:

  • ХаанБанкны 5111506185 /төг.данс/,5111506196 /usd.данс/ тоот дансанд төлнө.
  • Төлбөр хүлээн авагч байгууллагын нэр: “Индра боловсрол төв”

 

 

 

singlepost-ic By admin Category: БЛОГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *