Нэгэнт оруулсных тэр үедээ маркетингийн үндэс хичээлийн гэрийн даалгаварт өгч байсан бас нэг эссег оруулмаар санагдчихлаа.

“Маркетингийн түүхэн хөгжил”

Маркетинг, маркетинг, маркетинг. Өнөөгийн соёлт нийгмийн хэлтэй хүн бүхэн шахуу л энэ үгийг хэлэх юм. Нэг үгээр хэлэхэд “моодны” үг нь юмсанж. Тэгээд тэр нь юу гэсэн үг юм бол? Яагаад энэ үг бидний амьдралд, энэ нийгэмд ингэж өргөнөөр хэрэглэгдэх болов? Маркетинг гэх зүйл нь хэрхэн үүсэж хөгжсөн юм бол? Энэ талаар элдвийг бодож ихийг эргэцүүлдэг, зэмлүүлсэн үедээ гутарч, сайшаагдсан үедээ урамшдаг, гөжүүд толгойндоо тунгаан бодсоор эл эссэг бичнэм би.
Хүмүүн төрөлхтний ой ухаанд өөрийн үнэт зүйлээ бусадтай солилцож худалдаж болох юм гэсэн бодол төрсөн тэрхүү цаг үеэс өнөөгийн хүн бүрийн амны уншлага болсон маркетинг гэгч зүйл үүссэн юм шиг. Хүн төрөлхтөний “бүтээл” болсон хойно хөгжил дэвшилээр цэнэглэгдэн зуун зуун, мянган мянган дамжсаар ХХ зууны дундхан үеэс, нарийвчлан хэлбэл 1950-1960-аад оноос шинжлэх ухаан гэх тодотгол аван “зэрэг нэмсэн” билээ. Цаг хугацаа улиран одож, техник технологи хөгжин, нийгмийн ухамсар өөрчлөгдөхийн хажуугаар маркетингийн тайлбар, тодорхойлолт нь илүү олон хүрээг хамарсан өргөн утгыг илэрхийлэх болж, үзэл санаа, чиг хандлагууд нь харьцангуйгаар боловсрон хөгжсөөр байгаа нь уг шинжлэх ухааныг судлах чин хүслийг минь оргилуулсан юм.

Өнөө цагийн дэвшилтэт маркетингийн үе хүртэл хэд хэдэн үе шатууд явагдсаныг маркетингийн судлаач, шинжээчид харилцан адилгүйгээр ангилан тайлбарладаг ч миний уншиж судалсан цөөн хэдэн ном нийтлэлээс дүгнээд ерөнхийдөө дараахь 6 үе шатыг дамжсан болов уу гэж бодном би. Үүнд:
· Жирийн худалдааны эрин үе
· Үйлдвэрлэлийн эрин үе
· Борлуулалтын эрин үе
· Маркетингийн эрин үе
· Маркетингийн компаний эрин үе тус тус хамаарагдана.

Эхэн үедээ өрх бүрийн хэрэгцээг хангахад худалдаачид, наймаачид чухал үүрэг гүйцэтгэдэг байсан ба тухайн үеийн үйлдвэрлэгчдийн дийлэнхийг “өрх пүүс” эзэлж байлаа. Өрх пүүс нь ердөө өөрсдийн болон хөршүүдийнхээ хэрэгцээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Тэдний бараа бүтээгдэхүүнээ хоорондоо солилцох арилжихад санал хүсэл таарч тохирохгүй байх зэрэг хүндрэлүүд гарч байсан нь “Жирийн худалдааны эрин үе”-ийг эхлүүлэх үндэс болсон юм. Өрх пүүс нь өөрсдийн хэрэгцээнээс илүүдсэн бүтээгдэхүүнээ тусгай зуучлагч нарын тусламжтайгаар зах зээлд нийлүүлэн борлуулах болов. Эдгээр зуучлагчид нь бараа бүтээгдэхүүнийг илүүдэлтэй байгаа зах зээлээс худалдан авч уг бүтээгдэхүүн эрэлттэй байгаа зах зээлд нийлүүлэх замаар үйл ажиллагаа явуулдаг байжээ. Энэ үе нь ерөнхийдөө аж үйлдвэрийн хувьсгал гарснаар уналтандаа орсон байна. Гэсэн хэдий ч зарим эдийн засаг, дэд бүтэц буурай хөгжилтэй орнуудад одоог хүртэл жирийн худалдааны эрин үе идэвхитэй байсаар байгаа нь харамсалтай.

XVIII зууны хоёрдугаар хагасаас буюу аж үйлдвэрийн хувьсгал өрнөснөөр үйлдвэрлэлийн хувьд өргөн боломж нээгдэж, бүтээгдэхүүнийг өмнөх үеэс харьцангуй их хэмжээгээр үйлдвэрлэх бололцоотой болсон нь үйлдвэрлэлийн эрин үеийг эхлүүлсэн юм. Үйлдвэрлэлийн энэ эрин үед их хэмжээний бүтээгдэхүүнийг бага өртгөөр үйлдвэрлэхийг зорилгоо болгодог байлаа. Үйлдвэрлэгч нийлүүлэгчид “Үйлдвэрлэгдсэн бүхэн борлогдоно” гэсэн үзэлтэй байсан бөгөөд социалист улс гүрнүүд энэ үеийн том төлөөлөгч, жишээ нь юм. 1940-өөс 1990-ээд оны Монголын үйлдвэрлэлийг эргэн сөхье. Тэр үеийн засаг захиргаанаас үйлдвэрлэлийн норм зааж өгдөг байсан, нормоо давуулан биелүүсэн ажилчныг сайшаан шагнадаг байсан нь хүн бүрийг өөрсдийн хувь нормоо давуулж биелүүлэх хүсэл сонирхолтой болгосон билээ. Энэ үед үйлдвэрлэлээс гарах бүтээгдэхүүний тоо хэмжээ дээд түвшиндээ хүрч байсан нь маргаангүй үнэн.

1930-аад оны үе. Үйлдвэрлэлийн эрин үеийн үзэл баримтлал уналтанд орж эхэллээ. Өмнө нь пүүс аль болох чадах чинээгээрээ их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан нь зах зээл дээр илүүдэл үүсгэлээ. Ийнхүү тэд аажим аажмаар алдагдалд орж үүд хаалгаа ээлж дарааллан хаасаар…
Одоо дан ганц үйлдвэрлээд байх нь буруу юм үүнээс гадна давхар бүтээгдэхүүнээ идэвхитэй сурталчилж идэвхжүүлж өгсөнөөр бүтээгдэхүүн сайн борлогдоно гэдгийг ухаарлаа. Хэдий чинээ сайн идэвжүүлж хэрэглэгчдийн тархинд бүтээгдэхүүнийхээ нэрийг суулгаж өгнө төдий чинээ бүтээгдэхүүн сайн борлогдоно. Зүйрлэн хэлбэл хэрэглэгч бол хөрс. Бүтээгдэхүүн бол үр. Харин идэвхжүүлэлт нь уг үрнээс ургах цэцгийг арчлах арчилгаа юм. Хэдий чинээ сайн арчилна тэр хэмжээгээр цэцэг сайн ургаж тасалгаанд тансаг үнэрээ тараах болно. Энэ бол борлуулалтын эрин үеийн гол зарчим.
MCS компани анх дэлхийн хийжүүлсэн ундааны зах зээлд тэргүүлэх брэнд болох Coca Cola ундааг Монголд оруулж ирсэн. Үйлдвэрлэлийн эрин үеийн үзлээр бол тэд уг ундааг огт сурталчилалгүй зүгээр л борлуулах байлаа. Угын дэлхийд нэрд гарсан брэнд юм хойно сурталчилах хэрэггүй гээд хаячиж болох байсан. Гэхдээ ингэснээр тэдний бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд танил болох нь юу л бол. Харин тэд уг ундааг идэвхитэй сурталчилсаны үр дүнд өнөөдөр MCS-Coca Cola компани Монголын хийжүүлсэн ундааны зах зээлд өрсөлдөгчгүй болсон билээ. Хүн бүр л MCS-Coca Cola-ийн амтат ундаануудыг хэрэглэх болсон билээ.
Энэхүү эрин үед анхандаа борлуулалт харьцангуй хурдацтайгаар өсөж, зах зээл тэлсээр байлаа. Гэхдээ үйлдвэрлэгчдийн өмнө дахин шинэ асуудал гарч ирлээ. Энэ нь борлуулалтын эрин үе 1950-д оноос эхлэн уналтанд орох шалтгаан болж өгсөн юм.

Борлуулалтын эрин үед шинээр гарч ирсэн тэрхүү асуудал бол хэрэглэгчдийн хүсэл сонирхыг судлаж мэдэн түүнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах байлаа. Дан ганц үйлдвэрлээд түүнийгээ идэвхжүүлээд байх нь пүүсийг бүтээгдэхүүний хоцрогдолд оруулсан хэрэг. Хэрвээ хэрэглэгч өнөөдөр ямарваа нэг шинэ бүтээгдэхүүн хүсвэл, тэдэнд аливаа шинэ хэрэгцээ гарвал пүүс түүнийг судлаж, шинжлэж үйлдвэрлэн гаргаж зах зээл дээр борлуулах хэрэгтэй болов. Ийнхүү борлуулалтын эрин үе маань маркетингийн эрин үед халаагаа тавьж өглөө. “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” номон дахь эхний 2 хууль болох “Манлайлалын хууль болон Категорын хууль”-нд зааснаар хэн урьтаж хэрэглэгчдийн дунд анхдагч болж чадна тэр хүн зах зээлд тэргүүлэгч болно гэдэг нь маркетингийн эрин үетэй нягт уялдаатай мэт.
Маркетингийн эрин үед хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг судлаж мэдэн судалгааныхаа үр дүнг нэгтгэн богино хугацаанд шинэ санаа, бодлого гаргаж түүнийгээ пүүсийн үйл ажиллагаанд оруулах нь гол зорилго болоод байв. Хэн ингэж чадна тэр манлайлна.
Монголын үүрэн телефоны анхдагч оператор “Mobicom” корпораци нь хүн амд утасүй холбоо аль зэрэг хэрэгтэйг судлаж энэ үйлчилгээ нь нийгэмд эрэлттэй байгааг урьтаж мэдсэний үр дүнд л үүрэн телефоны үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлсэн. Тэд одоо Монголын хамгийн олон хэрэглэгчтэй тодруулбал 1 сая гаруй хэрэглэгчтэй үүрэн телефоны оператор болсон.
“Талх чихэр” ХХК нь хүн амын дунд судалгаа хийж үзсэний эцэст анхны хэрчсэн талх болх “Зууван чех” талхаа зах зээлд нийлүүлсэн. Зарим үед хоол цайгаа бэлдэх завгүй ажилладаг болон аялал зугаалгаар явж байгаа хүмүүст энэ бүтээгдэхүүн нь таалагдах нь мэдээж. Ийнхүү тэд одоо гурил, гурилан бүтээгдэхүүн борлуулалтаараа улсдаа гуравт харин талхны борлуулалтаараа хоёрт орж байна.
Энэ эрин үед маркетингийн шинжлэх ухаанд олон ололт дэвшил гарсан юм. Өрсөлдөгчөөсөө урьтаж хэрэглэгчиддээ хүрэх, хэрэглэгчтэйгээ тулж харьцах хийгээд нийгэмд сайн үйлс хийх замаар компаниа сурталчилах нь цөмөөр энэ эрин үед хамаарагдах бөлгөө.

Цаг хугацаа өнгөрсөөр… Зах зээл дээр маркетинг нь бараа борлуулахад нөлөөлөх хамгийн чухал зүйл болохын сацуу маркетингийн чиглэлээр мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэгдэж эхэллээ. Тэд олширсоор. Зарим маркетингийн менежер, мэргэжилтэнгүүд хамтарч маркетингийн зөвлөгөө өгөх байгууллагуудыг бий болголоо. 1960-аад оноос эхлэн маркетингийн талаар компанид мэдээлэл, зөвлөгөө өгөх төвүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь энэ эрин үеийн эхлэл болсон гэлтэй. Эдгээр маркетингийн компаниуд нь тухайн үйлдвэрлэгчдийн өмнөөс зах зээл дээр судлагаа шинжилгээ хийсний эцэст хэрхэн бүтээгдэхүүнээ сайн борлуулах, яаж амжилттай ажиллах зэрэг маркетингтай холбоотой зөвлөгөө мэдээллийг хурдан хугацаанд бодож гарган өгдөг байгууллагууд юм. Өдгөө уг байгууллагууд нь үйлдвэрлэгч пүүсүүдийн хувьд улам бүр эрэлт ихтэй болсоор байна.

Зуун зуун мянган мянган солигдсоор. Хорвоо ертөнцийн бүхий л зүйл хувьсан өөрчлөгдөж, хөгжин цэцэглэсээр. Анх бүтээгдэхүүнээ худалдах үйл ажиллагаа төдийхөн зүйл байсан маркетинг маань өдгөө асар олон үйл явцыг өөртөө багтаасан агуу шинжлэх ухаан болтлоо хөгжжээ. Нийгмийн ухамсар, амьдрал хувьсан өөрчлөгдөж, техник технологи хөгжихийн хэрээр маркетинг нь мөн адил даган дэвшишээр олон үеийг ардаа өнгөрөөжээ. Маркетингийн өдий хүртэлх хөгжиж ирсэн эрин үеүүдийг эргэцүүлэн бодож, дээр гаргасан жишээ баримтуудаас дүгнэн үзэхэд маркетинг нийгэм хоёр нь салшгүй холбоотой зүйл болох нь харагдаж байна. Нийгэм яаж хувьсаж өөрчилөгдөнө түүнийг дагаад маркетинг нь шинэчлэгдэн хөгжиж байгааг та анзаарсан болов уу? Цаашдаа маркетингийн үзэл санаа нь хэрхэн яаж хөгжихийг бидний хэн нь ч үл мэдэх билээ. Харин ганц зүйл л тодорхой үлдлээ. Энэ бол хэн ч маркетингийн гадна талд оршин тогтнож чадахгүй бөгөөд тэдний өдөр тутмын үйл ажиллагаа нь тэр чигээрээ маркетинг юм. Хүн үгүй болтол маркетинг гэх зүйл үгүй болохгүй оршин тогтносоор байх болно.

 

Мэргэжлийн танилцуулга

Мэргэжлийн зориулалт
Маркетинг менежемент нь аливаа байгууллагын маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, маркетингийн удирдлагын шийдвэр гаргахад шаардагдах мэдээллийг цуглуулах боловсруулах, маркетингийн төрөл бүрийн арга хэмжээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх асуудлыг шийдвэрлэнэ.
Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага
Маркетинг менежемент нь заавал үзэх хичээлүүдийг тодорхой дараалал, системтэй судалж, маркетингийн судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүн үйлчилгээ, үнэ, хуваарилалт болон идэвхжүүлэлтийн бодлого стратегийг тодорхойлох мэдлэгтэй байхаас гадна компьютерийн хэрэглээний болон гадаад хэлний орчин үеийн суурь мэдлэг эзэмшинэ. Түүнчлэн аливаа байгууллагын маркетингийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, зах зээл болон хэрэглэгчдийг судлах, бараа бүтээгдэхүүний байршуулах улмаар маркетингийн чиг баримжаатайгаар бизнесийг эрхлэн хөтлөх, зохион байгуулах ур чадвар эзэмшинэ.
Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага
Маркетинг менежемент нь орчин үеийн маркетерүүдэд тавигдах нийтлэг шаардлагуудыг хангасан эдийн засаг, бизнесийн өндөр сэтгэлгээтэй, эрх зүйн мэдлэгтэй, ёс суртахууны өндөр соёлтой, зохион байгуулах чадварыг эзэмшсэн байна. Байгууллагын маркетингийн менежер, зах зээл судлаач болон борлуулалт, хэрэглэгчийн харилцааны ажилтанаар ажиллана.
Хичээлийн хөтөлбөр болон судлагдахуун:
• Маркетинг

• Дижитал маркетинг
• График дизайн
• Хайлтын систем ашиглах нь
• Дижитал ертөнц дэх маркетинг
• Social Media Marketing
• Маркетингийн танилцуулга

• Маркетингийн холимог хэрэгжүүлэлтийн тухай
• Маркетингийн стратеги
• Маркетингийн анализ
• Стратегийн шинэчлэл: Шинэ санаачлага гаргах, тогтворжуулах

• Вирал маркетинг ба контентыг хэрхэн хийх вэ

Менежмент

• Удирдлага
• Төслийн танилцуулга
• Удирдлагын зарчим ба практик
• Мэргэшилийн тухай
• Стратегийн манлайлал ба удирдлага
• Хувийн болон мэргэжлийн амжилтад хүрэх нь
• Динамик илтгэл
• Тэргүүлэх хүмүүс ба багууд
• Хүний нөөц
• Удирдлага: Хүний нөөц ба Хүмүүсийн удирллага
• Санхүүгийн менежмент
• Инноваци: Бүтээлч сэтгэлгээнээс хувийн бизнес
• Дижитал хувиргалт
• Барилгын менежмент
• БҮРТГҮҮЛЭХ БОЛОН ЛАВЛАХ ДУГААР: 77116060, 80256060

singlepost-ic By admin Category: БЛОГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *